Улаанбаатарт явж буй приус автомашинуудад "Нүүрсэн яндан" байгаа эсэхэд шалгалт хийлгэхээр ЦЕГ-т ханджээ

Улаанбаатарт явж буй приус автомашинуудад "Нүүрсэн яндан" байгаа эсэхэд шалгалт хийлгэхээр ЦЕГ-т ханджээ

Сүүлийн жилүүдэд “Приус” автомашины “нүүрсэн яндан”-г хулгайлах, мөн автомашин эзэмшигч ч бусдад “нүүрсэн яндан”-гаа худалдаж, зориулалтын бус яндан хэрэглэх болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдол улам бүр нэмэгдэх болсон гэдэг. 

Тэгвэл Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан, “Нүүрсэн яндангүй (сольсон) гэх 2246 приус автомашиныг Тээврийн цагдаагийн албанд журамлуулахаар хандлаа” гэж мэдэгдсэн. 

Мөн тус яамнаас ЦЕГ-ын дарга Ж.Болдод хандаж, “Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа Тоёота Приус зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашины нүүрсэн яндангийн бүрэн бүтэн байдалд нэгдсэн хяналт шалгалт хийн, цаашид бүрэн бус агаар орчныг бохирдуулахаас хамгаалсан зориулалтын шүүлтүүргүй тээврийн хэрэгслүүд нэмэгдэх нөхцөлийг таслан зогсоож урьдчилан сэргийлэх арга хэмээ авч өгнө үү” гэсэн албан тоотыг илгээжээ. 

БОАЖЯ-наас ЦЕГ-ын дарга Ж.Болдод илгээсэн албан тоот




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө