Байгалийн түүхийн музей өнөөдөр нээлтээ хийлээ.
1956 онд ашиглалтанд орсон музей барилгын ашиглалтын хугацаа дуусаж цаашид нийтэд үйлчлэх боломжгүй болсон тул 2013-2019 оны хооронд нийтэд үйлчлэх үйлчилгээгээ түр хугацаанд зогсоогоод байсан юм. Тус музей нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн Газрын 281 дүгээр тогтоолоор Палеонтологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Үлэг гүрвэлийн төв" музейтэй нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү албан ёсоор нээлтээ хийсэн байна.