ВИДЕО: "Дэлхийн сөнөх сургаар Лагер дээрээ суусан УИХ-ын гишүүн Н.Учрал"-ыг Реппэр Big Gee шүүмжилжээ

ВИДЕО: "Дэлхийн сөнөх сургаар Лагер дээрээ суусан УИХ-ын гишүүн Н.Учрал"-ыг Реппэр Big Gee шүүмжилжээ

Реппэр BIG GEE буюу Т.Мөнх-Эрдэнийн шинэ уран бүтээл болох “Иргэн Т.Мөнхэрдэнэ үг хэлье” дууг олон мянган иргэд “үнэнийг хэллээ” хэмээн хүлээн авч байна. Учир нь Big Gee энэ уран бүтээлээрээ зарим эрх баригчдыг хатуухан шүүмжлээд авчээ.

Тухайлбал, түүний энэ дуунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн хүүгээ хэрхэн УИХ-ын гишүүн болгосон талаар ч дурдсан байна. Тодруулбал, “Хууртаж ханахгүй юу одоо болоо биш үү, Энхээ ах /Н.Энхбаяр/ бүр чичирсээр хүү  /Э.Батшугар/ нь одоо гишүүн” гэж өгүүлжээ.

Мөн УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралыг тус уран бүтээлд шүүмжилсэн байна.  

Тодруулбал, Big Gee дуундаа, “Дэлхийн сөнөх сургаар лагер дээрээ суудаг, Боловсролтой залуусыгаа мал мэтээр дууддаг, Доктор гишүүнээ шүтсээр байна уу фенүүдээ. Өнөөдрийн өөхөндөө хууртсаар л тийм үү дээ” хэмээн өгүүлжээ. Учир нь УИХ-ын гишүүн Н.Учрал 2012 онд “Дэлхий сөнөнө” гэсэн мэдээний дагуу Лагер дээрээ суусан талаараа мэдэгдэж байв. Мөн тэрбээр саяхан “Гадаадын том сургуулийг мөнгөө төлсөн мал ч төгсөнө” гэсэн утгатай үг хэлж, гадаадад төгссөн иргэдийг эсэргүүцэлтэй тулгарсан юм.

ВИДЕО: Big Gee-ын шинэ уран бүтээл “Иргэн Т.Мөнхэрдэнэ үг хэлье”