Сүргээсээ тасарч үлдсэн аргалийг Сүхбаатар аймгийн "Дархан хаан" ууланд тавьж, нутагшуулжээ

Сүргээсээ тасарч үлдсэн аргалийг Сүхбаатар аймгийн "Дархан хаан" ууланд тавьж, нутагшуулжээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин сүргээсээ төөрсөн аргалийг барьж хашсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тодруулбал,  тус сумын Наран сарангийн ууланд нутаглаж буй малчин Б-гийн хонийг сүргээсээ төөрсөн аргаль тастаж авч явахыг оролдсоор хэд хоносон байна. Улмаар энэ талаар малчин Б холбогдох байгууллагуудад мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй тул аргалийг барьж хашсан аж. Тэгвэл сүргээсээ тасарч үлдсэн уг аргалийг Сүхбаатар аймгийн Дархан хаан ууланд тавьж, нутагшуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүд, байгаль орчны улсын байцаагч, Сүхбаатар сумын байгаль орчны байцаагч, багийн дарга нар оролцжээ.