Гэмт хэрэг, гал түймэр, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагыг видео дүрсээр хүлээн авдаг боллоо

Гэмт хэрэг, гал түймэр, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагыг видео дүрсээр хүлээн авдаг боллоо

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 102, 103, 101/105 тусгай дугаарын утсуудаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг боловсруулж, энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон юм. Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хаяг, байрлалаа мэдэхгүй байгаа иргэдэд тусламж үзүүлэх  зэрэг  чухал ач холбогдолтой аж.