СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гоо сайхны эмнэлэгт филлер тариулсан эмэгтэй сохорсон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гоо сайхны эмнэлэгт филлер тариулсан эмэгтэй сохорсон хэрэг гарчээ

Аравдугаар сарын 25-ны өдөр /2022.10.25/ “С” гэх гоо сайхны эмнэлэгт филлер хийлгэж байсан 30 гаруй насны эмэгтэй З нь хараагаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн З нь бүтэн нүүрний филлер тарилга хийлгэж байх үеэр нэг нүдний хараагаа алдаж улмаар Герман улс руу эмчилгээнд явсан аж. Одоогоор тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэв. Сонирхуулахад, Филлер гэдэг нь нүүрний унжсан, хонхойсон хэсгүүдийг дүүргэн, нүүрний хэлбэрийг сайжруулах зорилгоор хийгддэг гель төст бодис юм.