Ж.Ганбаатар: Улсын хэмжээнд дизель түлшний 11 өдрийн нөөц үлдсэн

Ж.Ганбаатар: Улсын хэмжээнд дизель түлшний 11 өдрийн нөөц үлдсэн

Засгийн газрын лхагва гаргийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулаа. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшний асуудлаар цаг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай улс сард 80 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 60 хувийг Роснефть компани нийлүүлдэг. Үлдэн 40 хувийг бусад Трэйд компаниуд нийлүүлдэг. Одоогоор Роснефть компанийн нийлүүлэлт хэвийн байна. Харин ОХУ-д үүсэж буй дотоод үйл ажиллагаатай холбогдуулан Трэйд компаниудын үйл ажиллагааг хязгаарласан. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд түр зуурын дизель түлшний хомстол үүссэн. 

Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих явцад манай улсын дизель түлшийг хангадаг голлох үйлдвэр буюу Ангарскийн үйлдвэрт долоо хонгийн хугацаатай ачаа тээврийн саатал гарсан. 

Түүнчлэн ОХУ-д энэ онд дотоодын нөхцөл байдал буюу цэрэг дайны үйл ажиллагаанаас үүдэн түлшний хэрэглээ нэмэгдсэний улмаас дэлхийн бусад улс орнуудад мөн дизелийн хомстол үүссэн. “Роснефть” үйлдвэр гэрээнд заасны дагуу түлшээ нийлүүлж байна. Бид 48 мянган тонн түлш нийлүүлэх 11 сарын гэрээний дагуу өгч байна. Нэмэлтээр бид тус компанид хүсэлт тавьж, нийлүүлэлтээ 67 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэрт замд явж буй 19 мянган тонн түлш байгаа. Харин Монгол Улсын дизель түлшний нөөц өнөөдөр /2022.11.23/-ийн байдлаар 11 хоног буюу нийт 27 мянга 800 тонн байна. Ирэх сараас нийлүүлэлт хэвийн болно.  

БНХАУ-аас ойрын хугацаанд 8000 тонн түлшийг манай хувийн хэвшлийн компаниуд оруулж ирнэ. Зам асуудалгүй байхад бид яагаад Хятад улсаас түлш авахгүй байгаа вэ гэх асуулт гарч магадгүй. Энэ нь үнэтэй холбоотой. Мөн АИ-92 тасраагүй, харин зарим ААН дотоод асуудлын улмаас нийлүүлэхгүй байна. Би нэр дурдаж болохгүй" гэлээ.