Монголын “Цахим эрүүл мэнд" төсөлд Дэлхийн банк санхүүжилт олгохгүй гэх албан бичиг ирүүлжээ

Монголын “Цахим эрүүл мэнд" төсөлд Дэлхийн банк санхүүжилт олгохгүй гэх албан бичиг ирүүлжээ

Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад “Цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард санхүүжилт олгохгүй гэдгийг Дэлхийн банкнаас мэдэгдсэн байна. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "2016 оноос хойш "Цахим эрүүл мэнд" төсөл эхэлсэн. Төсөл хэрэгжих хүртлээ дөрвөн жилийн хугацаа зарцуулсан. Улмаар 2021 оны есдүгээр сард ЭМЯ гүйцэтгэгч компанитай гэрээ хийснээр албажсан. Тэгэхээр гэрээний хугацаа 2023 оны дөрөвдүгээр сард дуусна. Одоогоор Дэлхийн банк санхүүжилт олгохгүй гэх албан бичгээ өгсөн. Гэхдээ цахим төсөл хэрэгжээд явж байгаа. Гүйцэтгэгчээр БНСУ-ын компани шалгарсан. Харин туслан гүйцэтгэгчээр монгол компани сонгогдсон" гэв.