Хүйтэрч байгаатай холбогдуулан оройн ачаалалтай цагуудад богино эргэлттэй автобуснуудыг явуулахаар болжээ

Хүйтэрч байгаатай холбогдуулан оройн ачаалалтай цагуудад богино эргэлттэй автобуснуудыг явуулахаар болжээ

Улаанбаатарт 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж буй. Гэвч хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа юм. Иймд иргэд болон нийтийн тээврийн үйлчилгээний газраас богино эргэлттэй чиглэлүүдийг нэмж өгөхийг хүссэн. Улмаар богино эргэлттэй автобуснуудыг явуулж эхэллээ. 

Тодруулбал, өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой найман цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулхаар болсон байна. 

Хүйтэрч байгаатай холбогдуулан арваннэгдүгээр сарын 25-наас хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, ганц худгийн чиглэлүүдэд, оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа Улиастай Сэлх чиглэлүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах автобуснуудыг ирэх баасан гараг /2022.11.25/-аас үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.