ТОДРУУЛГА: Уулнаас буусан гэх буга нь тухайн бүсэд нутагшсан амьтан. "Борхүү" буга тусгай хамгаалалттай газарт байгаа /ВИДЕО/

ТОДРУУЛГА: Уулнаас буусан гэх буга нь тухайн бүсэд нутагшсан амьтан. "Борхүү" буга тусгай хамгаалалттай газарт байгаа /ВИДЕО/

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын илий тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрийдсэн талаар бид анх мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Улмаар Борхүү өдгөө гурван нас хүрсэн учир Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр Богдхан ууланд нутагшуулах шийдвэр гаргаж, “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд авч ирж тавьсан билээ.  Тэгвэл "Богдхан уулын дархан цаазат газар нутагшуулж буй гэх Борхүү хүнд дассан учир уулнаас бууж, иргэдийн гараас хооллож байна" гэх мэдээлээл олон нийтийн сүлжээнд тавигдсан юм.

Иймд энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Борхүү тусгай хамгаалалттай газрын хашаанд, мэргэжлийн хүмүүсийн хараа хяналтад байгаа. Байгальд нь дасгаж тавихаар төлөвлөсөн учир хүн ойртуулахгүй. Харин цахим сүлжээнд тавигдаад буй тэр буга нь Богдхан ууланд нутагшдаг амьтан. Борхүү биш" гэлээ. 

Эргэн сануулахад, Өнгөрсөн аравдугаар сард Богдхан ууланд нутагшсан буга ууланд алхагчдын гараас хоол иддэг талаар бид өмнө нь мэдээлсэн юм.

ВИДЕО: