БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчид болох Хёнбин, И Дон Ук нар киноны зураг авалтаар Монголд ирнэ

БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчид болох Хёнбин, И Дон Ук нар киноны зураг авалтаар Монголд ирнэ

БНСУ-ын “A” зэрэглэлийн жүжигчид болох Хёнбин, И Дон Ук нар киноны зураг авалтаар Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, дэлхий дахинаа 2019 онд үзэгчдийг байлдан дагуулсан  “Crush landing on you” киноны гол дүрийн жүжигчин Хёнбин болон “Есөн сүүлт кино”-ны гол дүр И Дон Ук нарын хамтран тоглох  “Harbin” гэх түүхэн драмын зураг авалтыг Өмнөд Солонгос, Латви, Монгол улсад авахаар төлөвлөж байгаа аж. Өмнө нь “Crush landing on you” киноны зураг авалтыг Монголд хийж байсан билээ.

Тус “Harbin” кино нь 1900-аад оны эхээр Хятадын Харбин хотод Японы колоничлолын эсрэг  Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай өгүүлэх бөгөөд CJ ENM болон Hive Media Corp продакшн студи энэ сарын 20-ны өдрөөс зураг авалтаа эхлүүлэхээр баталсан гэжээ.

Эх сурвалж: Kdramastars