ФОТО: "Найман шарга" захаар үйлчлүүлж буй Орос хүмүүс нэмэгдэж, ам.долларын ханш 160 төгрөгөөр өсөж 3550 төгрөг болжээ

ФОТО: "Найман шарга" захаар үйлчлүүлж буй Орос хүмүүс нэмэгдэж, ам.долларын ханш 160 төгрөгөөр өсөж 3550 төгрөг болжээ

Одоогоос 10 хоног /2022.09.18/-ийн өмнө iSee.mn сайт ам.долларын өсөлтийн талаар “Найман шарга” захаас сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Энэ үеэр /2022.09.18/ ам.долларыг худалдах хашн 3390 төгрөг байсан бол өнөөдөр /2022.09.29/-ийн "Найман шарга" валют арилжааны захад ам.долларыг захар хашн 3550 төгрөг болж, даруй 160 төгрөгөөр нэмэгджээ. 

Харин Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3322 болж өмнөх 10 хоногоос 74 төгрөгөөр өссөн байна. Харин өмнөх сурвалжилгын үеэр арилжааны банкнууд ам.долларын худалдахгүй байсан бол өнөөдөр ам.долларын арилжаа хэвийн явагдаж байна.

"Найман шарга" валютын ханш 2022.09.29 өдрийн байдлаар

Түүнчлэн ам.долларын ханш нэмэгдэж байгаа нь ОХУ-ын иргэд "эрэлт"-ийг бий болгож байж болзошгүй байгаа юм.  Учир нь "Найман шарга" захаар үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь рубль солиулж үүгээрээ ам.доллар худалдан авч буй ОХУ-ын иргэд олон байгаа юм. Тэгвэл рублийн ханш өмнөх 10 хоногоос 22 төгрөгөөр буурсан байлаа. 

ФОТО: