Нүүрс тээврийн жолооч машиндаа нас барсан хэрэгтэй холбогдуулан холбогдох сайд нарт хүсэлт хүргүүлж байгаа аж

Нүүрс тээврийн жолооч машиндаа нас барсан хэрэгтэй холбогдуулан холбогдох сайд нарт хүсэлт хүргүүлж байгаа аж

Энэ сарын 27-ны өдөр /2022.09.29/ тээврийн жолооч О.Б нь БНХАУ-ын "Ганц мод" боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгт машин дотроо нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Талийгаач Б нь эхнэр гурван хүүхэд, гурван ач зээгийн хамт амьдардаг байсан ба  /2022.09.27/ эхний рейс тээврээ хийхээр хил нэвтэрсэн гэсэн мэдээлэл байна. Уг харамсалтай хэрэгтэй холбогдуулан тээврийн жолоочдын зүгээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт хүсэлт хүргүүлж 

  • Хилийн бүст бүхээгт лацтай байх үеийн хатуу журам битүүмжлэлийг бууруулах,
  • Бүхээгний хаалга цонхыг лацдуулан жолоо барих үед давхар маск, коврол малгай хэрэглэхгүй байх,
  • Цонхыг давхар лацдахгүй байх, тодорхой цэгт тодорхой хугацаанд цонх салхивчийг нээж агаар оруулдаг болох зэрэг  хүний эрхийн заалтыг хангуулах арга хэмжээ авах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.