Энгийн гадаад паспорт захиалахад иргэнээс цээж зураг шаардахгүй болжээ

Энгийн гадаад паспорт захиалахад иргэнээс цээж зураг шаардахгүй болжээ

МУ-ын иргэн үндэсний энгийн гадаад паспорт болон МУ-д буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн хэлтэст ханддаг.

Тодруулбал, иргэний үнэмлэх, 16-аас доош насны хүүхэд төрсний гэрчилгээ, мөн мэргэжлийн зурагчнаар авхуулсан цээж зураг зэргийг шаарддаг байсан билээ. Тэгвэл мэргэжлийн зурагчны газар очих шаардлагагүйгээр шууд Улсын бүртгэлийн байгууллага дээр очиж үйлчлүүлэх боломжтой болжээ. Уг хэлтсийн бүртгэлийн ажилтан өөрөө цээж зургаа авч бүртгэлийн системдээ оруулж үйлчилгээ үзүүлэхээр болсон аж. Энэ нь 2022 оны есдүгээр сарын 30-ны /2022.09.30/ өдрөөс эхлэн хэрэгжих юм.

ҮЗЭХ: