ВИДЕО: Балтын тэнгист цацагдаж буй хоолой хий энэ долоо хоногт шавхагдаж дуусах бөгөөд дахин ашиглах боломжгүй болжээ

ВИДЕО: Балтын тэнгист цацагдаж буй хоолой хий энэ долоо хоногт шавхагдаж дуусах бөгөөд дахин ашиглах боломжгүй болжээ

Балтийн тэнгисээр дайруулан Европын орнуудад байгалийн хий нийлүүлдэг ОХУ-ын хоолой задарч, тэнгисийн усанд шингэрүүлсэн хий алдагдаж буй талаар Дани улсын эрх баригчид Даваа гараг /2022.09.26/-т мэдэгдсэн.

ВИДЕО:

Тодруулбал, байгалийн хий нийлүүлдэг “Хойд урсгал” хоолой Борнхолм арлын ойролцоо гурван газарт зэрэг задарч, тэнгисийн усанд хий алдагдаж эхлээд байна. Уг үйл явдал нь “Санаатай үйлдэл байсан нь шалгалтаар тогтоогдсон. Энэ нь тохиолдлын зүйл биш. Үүний цаана хэн байна” гэж Дани улсын тал мэдэгдээд байна.

Харин  Европын холбооны удирдлагууд  дээрх гэмтлийг “санаатай хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзжээ.

Түүнчлэн Германы тагнуулын албан мэдээлэлд “Балтын тэнгист усан дор 80-110 метрийн гүнд байрлах хийн хоолой энэ долоо хоногийн Ням гараг /2022.10.02/-т хийгээ шавхаж дуусна. Харин “Хойд урсгал” хийн хоолой дахин сэргэхээргүй болсон” гэжээ.  Харин уг хорлон сүйтгэх ажиллагааг ОХУ-аас зохион байгуулсан байж болзошгүй гэсэн таамаглал шууд бус утгаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.