БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтыг шинэчилж байна

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтыг шинэчилж байна

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байна.

Хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборын хүрээнд 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, автозам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгэж, 2022 оны 11 сард байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сангийн яам, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар “Жунмэй инженеринг групп” ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байна.