ОХУ-д байгаа монгол иргэдийг тус улсад болж буй жагсаалд оролцохгүй байхын ЭСЯ-наас анхааруулжээ

ОХУ-д байгаа монгол иргэдийг тус улсад болж буй жагсаалд оролцохгүй байхын ЭСЯ-наас анхааруулжээ

ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутнуудыг жагсаалд оролцохгүй байхыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамнаас анхаарууллаа. Анхааруулах бичигт "Та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байх, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэжээ. 

ОХУ-д оршин сууж буй иргэд шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

  • Элчин сайдын яам +74956906792
  • Консулын хэлтэс +74992411548