Б.Энхбаяр гишүүн "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-д тавьсан акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Сангийн сайдад асуулга тавьлаа

Б.Энхбаяр гишүүн "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-д тавьсан акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Сангийн сайдад асуулга тавьлаа

Татварын маргаан таслах зөвлөл Петрочайнад тавьсан татварын актыг 4 жил дарсан талаарх баримт бичиг ил болоод байгаа.

Уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг Прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаа шүү дээ цаана нь" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл тэрбээр Сангийн сайд Б.Жавхланд асуулга тавьлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус асуулгадаа "Татварын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрүүд, татварын гомдол маргаан үүсгэсэн болон шийдвэрлэсэн байдал, шийдвэрлэхэд үндэслэл болгодог дүрэм журмууд, 100 сая төгрөгөөс дээш дүнтэй татварын актууд, тэдгээрийн шийдвэрлэлт, хэрэгжилтийн байдлыг 2016 оноос хойш өнөөдрийн байдлаар дэлгэрэнгүйгээр, "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-д тавьсан акт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хуралдааны тэмдэглэлүүд болон гарсан шийдвэрүүд зэрэг болно" гэжээ.