Улаанбаатарт 17 градус дулаан байна

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Өнөөдөр\2022.09.29\нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө 15-17 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.