ОХУ-д болж буй жагсаалын үеэр баривчлагдсан зарим хүмүүст "цэрэг татлагын бичиг гардуулж байна" гэжээ

ОХУ-д болж буй жагсаалын үеэр баривчлагдсан зарим хүмүүст "цэрэг татлагын бичиг гардуулж байна" гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Украинд байлдах 300 мянган цэрэг татна" гэж мэдэгдсэнээс хойш тус улсад маш олон иргэдийг хамарсан жагсаал цуглаан болж, 1000 гаруй хүнийг баривчилаад байна. 

Улмаар баривчлагдсан хүмүүсийн заримд нь цэрэг татлагын бичиг гардуулж байгаа аж. Мөн В.Путин өчигдөр /2022.09.24/, “бууж өгсөн, цэргийн албанаас оргохыг завдсан, байлдахаас татгалзсан цэрэгт 10 жил хүртэл хорих ял оноох”  шинэ зарлигт гарын үсэг зурсан байна. Харин жагсаалд оролцож байгаа зарим иргэд "бид их бууны тэжээл биш”, "В.Путины төлөө дайнд оролцохыг хүсэхгүй байна" гэж уриалж байгаа аж. 

Эх сурвалж: CNN