Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын 2019 онб А/434 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй ажлын хэсэг хяналт шалгалтаар уржигдар буюу 10 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн нийтийн тээврийн автобуснаас 10 ширхэг тарваганы түүхий мах илрүүлж Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллажээ.