Дорнод аймагт баавгай буудсан малчдыг шалгаж байна

Дорнод аймагт баавгай буудсан малчдыг шалгаж байна

Идэш тэжээлийн хомстлоос үүдэж баавгай уулнаас бууж, хүн суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн үед Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгуудад нэмэгдэж байна. Өмнө нь 1966, 1980 онд ийнхүү иргэдийн сууршилийн бүс рүү баавгай олноор орж ирэх, иргэд рүү дайрах тохиолдол гарч байжээ. Үүнийг мэргэжилтнүүд “баавгай хорхойсох буюу хоол тэжээл олж идэхийн тулд хөдөлсөн болгон руу дайрах” гэж нэрлэдэг байна.

Харин хүрэн баавгай айлын мал барьсан тохиолдол Дорнод аймагт хэд, хэдэн удаа гарсан бол хүн рүү дайрсан тохиолдол гараагүй ажээ. Гэтэл тус аймагт хүрэн баавгайг буудаж, алсан тохиолдол гарсан байна.

Иймд баавгай буудсан малчныг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.

Учир нь хуулиар хүний амь, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц тохиолдол үүсээгүй тохиолдолд ховор амьтан агнасан этгээдэд хариуцлага хүлээлгэх заалттай юм. Мөн баавгай иргэдийн сууршилийн бүсэд орж ирэх болсон нь малчид уг амьтны тархац нутагт хэт ойр амьдрах болсонтой ч холбоотой гэж албаны зарим хүмүүс тайлбарлаж байгаа юм.