Украинд манай улсын 30 орчим монгол иргэн үлджээ

Украинд манай улсын 30 орчим монгол иргэн үлджээ

Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор манай улс иргэдээ татан аваад байгаа билээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээс хойш 69 иргэн Украинаас гарч, үүнээс 46 нь эх орондоо ирээд байгаа юм. Харин өдгөө тус улсад Монгол Улсын 30 орчим иргэн байгаа аж. Тэдний зарим нь буцах хүсэлтээ илэрхийлсэн ч эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэжээ. Гадаад харилцааны яам уг асуудалтай холбоотойгоор Польш дахь ЭСЯ-тай холбоотой байгаа аж.

Э.Мишээл




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө