Монголын тариаланчдын Үндэсний холбооны чуулган болж байна

Монголын тариаланчдын Үндэсний холбооны чуулган болж байна

Өнөөдөр Монголын тариаланчдын Үндэсний холбооны V чуулган Соёлын төв өргөөнд эхэллээ. Чуулганаар МТҮХ-ны тайлан, цаашдын зорилго, бүс нутгийн тариалангийн хөгжил, газар тариалангийн салбарын цаашдын хөгжлийн хандлага, МТҮХ-ны бүтэц, зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Чуулганд 21 аймаг, нийслэл Улаанбаатараас сонгогдсон 607 төлөөлөгч, урилгаар 117 төлөөлөгч оролцож байна.

Чуулган өнөөдөр 16.00 цагт МТҮХ-ны ерөнхийлөгч үг хэлснээр дуусна.