Өнөөдөр бич өдөр

Өнөөдөр бич өдөр

Аргын тооллын 3 сарын 8. Ангараг гараг. Билгийн тооллын 6, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7:20 цагт мандан, 18:46 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, луу  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө