ВИДЕО: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намууны хандив цуглуулаад байсан "хүүхдийн эмнэлэг" хаачсан бэ

ВИДЕО: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намууны хандив цуглуулаад байсан "хүүхдийн эмнэлэг" хаачсан бэ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун нь 2018 онд өөрийн "Намуун сан"-г үүсгэн байгуулсан. Улмаар тус оны арванхоёрдугаар сард сангаа нээж, Тэрэлжид маш тансаг зэрэглэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан байдаг. 

Энэ үеэр тэрбээр "Намуун сан"-аараа дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хүүхдийн эмнэлэг барих гэж буйгаа мэдэгдэн хүлээн авалтад ирсэн зочдоос хандив хүссэн гэдэг. Мөн зарим зүйлсийг дуудлага худалдаанд оруулж, хүүхдийн эмнэлгийг барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын заримыг энэ үеэр  босгосон гэх. 

Тус хүлээн авалтад Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцож үг хэлж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Мөн Солонгосын алдарт жүжигчин Ли Бён Хон видео мэндчилгээ илгээн амжилт хүсч байсан байна. Тус жүжигчин нь мэндчилгээ илгээсэн нь учиртай. Тодруулбал, Б.Намуун нь тус хүлээн авалтын дараа солонгосчуудаас хөрөнгө оруулалт татаж, хүүхдийн эмнэлгээ босгоно хэмээн ярьж явсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Ямартай ч Б.Намуун нь тухайн үед хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө "Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хүүхдийн эмнэлэг барихаар ажиллаж байна" хэмээн ярьсан байна. Гэтэл өнөөдөр тус хороонд хүүхдийн эмнэлэг баригдах нь бүү хэл шав ч тавигдаагүй байгааг бид сурвалжиллаа. 

Дараа нь тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд ч биш Яармагт эмнэлгээ барихаар болсон тухай хүмүүст ярьж явсан гэдэг. Гэтэл Яармагт ч өнөөдөр эмнэлэг баригдаагүй байна. Энд бас нэгэн анхаарал татах мэдээлэл байгаа нь эмнэлэг барина гэж байсан Яармагийн газар нь түүний аав Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх гэх. 

Gazar.gov.mn сайтаар шалгаж үзвэл тус газар нь Туурайн төвөргөөн ХХК-ны нэр дээр бүртгэлтэй ч үүний цаана Х.Баттулгыг байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. 

Ийнхүү Б.Намууны охины эмнэлэг барина хэмээн хандив цуглуулсан ажил одоогоор ажил хэрэг болоогүй байна. Үнэхээр солонгосчуудаас хөрөнгө босгоод эмнэлгээ бариагүй бол АСУУДАЛ л юм. Нөгөөтэйгүүр хүн бүрт эрх тэгш нийгэм байсан бол бид Б.Намуун шиг баян айлын хүүхдүүдээс эмнэлэг царай алдах шаардлагагүй юм. 

ВИДЕО: