2021 онд гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд энджээ

2021 онд гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд энджээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр “Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм сэтгэл зүйн бусад үйлчилгээ зогссоны улмаас хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэгт холбогдож байна. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж,  494 хүүхэд гэмтсэн нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 9,9 хувиар нэмэгдсэн байна. Иймд энэ хичээлийн жилээс ЕБС-д боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 150 сургуульд мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна. Цаашдаа бид ЕБС-ийн бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна” гэв.