Б.Мөнхжин: Казахстанаас иргэдээ газраар татах хувилбаруудыг судалж байгаа

Б.Мөнхжин: Казахстанаас иргэдээ газраар татах хувилбаруудыг судалж байгаа

Казахстан улсад болж буй олон нийтийг хамарсан жагсаал цуглаан,  эсэргүүцлийн тэмцэл Дэлхий нийтийн анхааралд ороод байна. Тус улсад Монгол Улсын нийт 4200 орчим  иргэн бий. Иймд тус иргэдээ хэрхэн татаж авах талаар зарим хүмүүс асуудал дэвшүүлж эхлээд байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Мөнхжин news.mn сайтад ярилцлага өгсөн байна. Тэрээр, “Юу, юуны духанд хүрээгүй байж иргэдээ татаж авна гэж болохгүй. Зохих төлөвлөгөө, журмын дагуу шат дараатайгаар асуудлыг шийдвэрлэнэ. Алматы хотод амьдарч байгаа иргэдээ жагсаал цуглаанд оролцохгүй, аль болох гэртээ байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал хүндэрвэл эхний ээлжид тухайн хотоос өөр муж руу иргэдээ нүүлгэх арга хэмжээг авах талаар мөн ярьж байгаа. Онгоц нисэхгүй байгаа учраас хамгийн бодит хувилбар бол газраар иргэдээ татах. Гэхдээ зөвхөн Нова-Алматы-Баян-Өлгий маршрут биш. Өөр боломжит хувилбаруудыг судалж байгаа” гэжээ.