УДШ-ээс Мэдээллийн төвийн дарга, Захиргааны ажилтан гэсэн хоёр ажлын байранд материалаа ирүүлэхийг урьжээ

УДШ-ээс Мэдээллийн төвийн дарга, Захиргааны ажилтан гэсэн хоёр ажлын байранд материалаа ирүүлэхийг урьжээ

Монгол Улсын Дээд шүүхээс Мэдээллийн төвийн дарга, Захиргааны ажилтан гэсэн ажлын байрыг зарласан байна.

ҮҮНД:

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Мэдээллийн төвийн дарга, Секторын эрхлэгчдийн ажлын байранд материалаа ирүүлэхийг урьж байна

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн байгуулагдсан. Хүрээлэнгийн Мэдээллийн төвийн дарга, Эрүү, Захиргаа, Иргэн, Үндсэн хуулийн болон Олон улсын эрх зүйн секторын эрхлэгчдийн албан тушаалд ажиллах хүсэлтэй,  эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай эрх зүйчдийг материалаа цахимаар ирүүлэхийг урьж байна.

Мэдээллийн төвийн дарга

Үндсэн ажил үүрэг: Шүүн таслах ажиллагааг мэдээллээр хангах, шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх, Хүрээлэнгээс эрхлэн гаргах ном, сэтгүүл, судалгааны тайланг олон нийтэд мэдээлэх, цахим сонин, цахим хуудсыг хариуцах, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй, мэдээлэл, сурталчилгааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Mагистр эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Ярианы болон бичгийн өндөр чадвартай, хэвлэлийн болон маркетингийн зохих мэдлэгтэй, компьютерийн тусгай мэдлэгтэй байх.

Эрүүгийн, Захиргааны, Иргэний, Үндсэн хуулийн болон Олон улсын эрх зүйн секторын эрхлэгч

Үндсэн ажил үүрэг: Шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрх зүйн судалгаа, лавлагаа, мэдээллээр хангах ажлыг удирдан зохион байгуулах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 5-аас дээш жил, үүнээс хууль зүйн судалгааны салбарт 3-аас дээш жил ажилласан байх;
  - Магистр эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Эрүүгийн, Захиргааны, Иргэний, Үндсэн хуулийн болон Олон улсын эрх зүйгээр мэргэшсэн байх;
  • Багаар ажиллах, манлайлах, судалгааны мэдээллийг боловсруулах,  дүн шинжилгээ хийх, асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл (эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах сонирхол, бусдын үзэл бодол, академик эрх чөлөөг хүндэтгэх соёл төлөвшилтэй, асуудлыг олон талаас авч үзэх, харьцуулан дүгнэж шийдэл гаргах хандлагатай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвартай талаар танилцуулга-мэдээллийг мөн тусгах);
  2. Эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатайг харуулах мэдээлэл (тухайлбал, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын болон хэлэлцүүлсэн илтгэлийн жагсаалт, сургалт заасан хичээл, сэдвийн жагсаалт, зохион байгуулсан сургалтын жагсаалт гэх мэт);
  3. Төрийн албан хаагчийн анкет;
  4. Дипломын хуулбар.

Бүртгэл: Материалыг 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-261811, 99239069

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Захиргааны ажилтан, Судлаачийн ажлын байранд материалаа ирүүлэхийг урьж байна

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн байгуулагдсан. Хүрээлэнгийн Захиргааны ажилтан, Судлаачийн албан тушаалд ажиллах хүсэлтэй,  эрх зүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай эрх зүйчдийг материалаа цахимаар ирүүлэхийг урьж байна.

Захиргааны ажилтан

Үндсэн ажил үүрэг: Хүрээлэнгийн захиргааны үйл ажиллагаа, хүний нөөцийн албанд дэмжлэг үзүүлэх, хүрээлэнгийн үйл ажилагаанд байгууллагын архивын баримт бичгийг үндсэн зааврын дагуу эмхлэн цэгцлэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  • Дээд боловсролтой;
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, холбогдох мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай.

Судлаач

Үндсэн ажил үүрэг: Шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүх, шүүгчийг хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрх зүйн судалгаа, лавлагаа, мэдээллээр хангах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжилтэй;
  • Бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй;
  • Судалгаа хийж байсан туршлагатай;
  • Судалгааны арга зүйд суралцаж эзэмшсэн чадвартай;
  • Монгол хэлний дүрэм, найруулгын өндөр чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Дипломын хуулбар;
  4. Хувь хүний намтар.

Бүртгэл: Материалыг 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-261811, 99239069