Менежерийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн харуул “өш хонзонгийн сэдлээр” аминд нь хүрсэн байж болзошгүй гэв

Менежерийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн харуул “өш хонзонгийн сэдлээр” аминд нь хүрсэн байж болзошгүй гэв

Энэ нэгдүгээр сарын 04-ны өдөр /2022.01.04/ Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт махны үйлдвэрийн менежерийн амийг хөнөөж зооринд нуусан байсан онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн харуул ажилтай 32 настай А нь 55 настай менежер Б-гийн амийг хөнөөж Нийслэлийн СХД-т зочид буудалд нуугдаж байгаад баривчлагдсан. Эх сурвалжийн мэдээллээр, “Харуул гэх 32 настай А нь тус үйлдвэрт ажилд ороод нэг сар болж байсан. Менежертэйгээ удаа дараа маргалдаж байгаад өш хонзонгийн сэдлээр тус хэргийг үйлдсэн байж болзошгүй” гэв. Мөн тэрбээр цагдаагийн байгууллагад эхний байдлаар “Менежер Б-г санаандгүй хөнөөсөн” гэж мэдүүлсэн аж.