1.1 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гадаад иргэн цалингаа аваад нутаг буцах гэж байжээ

1.1 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гадаад иргэн цалингаа аваад нутаг буцах гэж байжээ

Энэ нэгдүгээр сарын 03-ны өдөр /2022.01.03/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхонд оршин суудаг гадаад иргэний их хэмжээний мөнгийг манай улсын 3-4 этгээд дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл тус БНХАУ-ын иргэн нь манай улсад түр оршин сууж, Налайх-Улаанбаатар чиглэлийн авто замын туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж, бүтээн байгуулалтад оролцож дуусаад хийсэн ажлынхаа үлдэгдэл цалин төлбөрийг аваад нутаг буцах гэж бэлтгэж байх үед нь дээрэмдсэн талаар эх сурвалж мэдээллээ.