Улаагчны хар нуураас их хэмжээний загас барьсан этгүүдийг шалгаж байна

Улаагчны хар нуураас их хэмжээний загас барьсан этгүүдийг шалгаж байна

Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас  хууль бусаар их хэмжээний загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Улаагчны хар нуур нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг байна. Иймд бүлэг этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-аар шийтгэх аж.