Өчигдөр нийслэлд хоёр автомашин шатжээ

Өчигдөр нийслэлд хоёр автомашин шатжээ

Өчигдөр /2022.01.05/ нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр автомашин шатсан хэрэг гарсан байна.

Тодруулбал:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Баганат-Өргөө” хотхоны хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан иргэн Б-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол хорооллын 418 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Г-ын “Хариер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Эх сурвалж: ОБЕГ