Өршөөлөөр суллагдсан этгээд 200 орчим иргэнийг хууран мэхэлж, 70 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ

Өршөөлөөр суллагдсан этгээд 200 орчим иргэнийг хууран мэхэлж, 70 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ

Өнгөрөгч 2021 оны долдугаар сарын 01-нд /2021.07.01/ Ховд аймгийн харьяат иргэн Б-д оноосон хоёр жилийн ялыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж, хорих ангиас суллаж байжээ.

Гэтэл тэрбээр суллагдсан даруйдаа залилах төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж, 200 орчим иргэнийг хууран мэхэлж, 70 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-ны өдөр тус этгээдийг дайчлан баривчилжээ. Б нь цахим сүлжээнд орон сууц түрээслэх болон бараа материал зарна, хүргэж өгнө гэх нэрийдлээр нийслэлийн зургаан дүүрэг болоод Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймгуудын иргэдийг залилсан аж.