Д.Отгонтуяа: Х.Нямбаатарыг ажлаа хийхийг шаардсаны төлөө албаны дарга нь гомдол гаргаж, намайг шүүж байна

Д.Отгонтуяа: Х.Нямбаатарыг ажлаа хийхийг шаардсаны төлөө албаны дарга нь гомдол гаргаж, намайг шүүж байна

Хууль зүйн яамны гадна жагсаал зохион байгуулж, Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг ажлаа хийхийг шаардсан иргэн Д.Отгонтуяаг шүүх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлоод байсан.

Тэгвэл шүүх хурал өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хойшилжээ. Энэ талаар Д.Отгонтуяа "Бид 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр үзэл бодлоо илэрхийлж Хууль зүйн яамны гадна жагссан. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсний төлөө өнөөдөр шүүх гээд байж байна. Намайг Хууль зүйн яамны харуул хамгаалалтын албаны даргын гомдлын мөрөөр яллагдагчаар татсан. Үнэхээр хохирсон хүн нь хэн бэ гэдэг нь асуудалтай. Тухайн жагсаал цуглааны үеэр миний биед халдаж, хацрыг минь хөхрөөсөн байдаг. Гэтэл би гомдол гаргаагүй. Мөн хууль шүүхийн асуудлаас болж би энэ жилийн шинэ жилээр ажлаа хийж чадаагүй" гэлээ. 

Түүнд Эрүүгийн тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-ээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн тухай хуулийн 23.1 Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ВИДЕО: