Баянзүрх дүүргийн засаг дарга асан Т.Баясах нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Баянзүрх дүүргийн засаг дарга асан Т.Баясах нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясах нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын байгууллагад буцаасан байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар "Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан" гэсэн үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Тодруулбал, Т.Баясахыг Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудаар дамжуулж, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга Ш гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогджээ.