НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Түүнийг иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр шалгаж байгаа. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах уу, эсвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах уу гэдэг нь тодорхой болно” гэх хариултыг өглөө.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийг "НЭМГ-аас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн" гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.