СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 01-ны өдрийн 17:35 цагийн орчимдӨмнөговь аймгийн Даланзадгад-Баяндалай чиглэлд зам тээврийн ноцтой осол гарчээ. Иймд албаны эх сурвалжууд, “автомашин жолоодохдоо анхаарал болгоомжтой зорчиж, хурдаа тохируулан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй, аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулсан” юм.

Мөн Өмнөговь аймаг, Ханбогд сумын Хөндий зараа гэх газар “Дэмчог”-ийн хийдээс Ханбогд сумын чиглэлд зорчиж явсан дөрвөн зорчигчтой суудлын автомашин элсэнд суусан тухай дуудлагыг өчигдөр 20:20 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид ”Приус-30” загварын суудлын автомашин элсэнд суусан байсныг татан гаргасан байна.