ОХИД ОЛДООГҮЙ: Ор сураггүй алга болсон Г.Үүрийнтуяа бүсгүйн хэрэг цагдаагийн алба хаагчдаас болж удаашралтай явж байна /ВИДЕО/

ОХИД ОЛДООГҮЙ: Ор сураггүй алга болсон Г.Үүрийнтуяа бүсгүйн хэрэг цагдаагийн алба хаагчдаас болж удаашралтай явж байна /ВИДЕО/

Өнгөрөгч 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр /2021.05.17/ өглөөний 09:00 цагт гэрээсээ ажилдаа явахаар гараад долоон сарын хугацаанд ор сураггүй алга болсон 31 настай Г.Үүрийнтуяа гэх бүсгүйн талаар бид анхнаас нь мэдээлсээр ирсэн.

Тэгвэл тус хэргийн талаар ар гэр бидэнд мэдээлсээр “цагдаагийн алба хаагчид ар гэрийн байдлаас болж, хайхрамжгүй хандаж, хэргийг удаашруулж байна” гэх гомдлын дагуу бид Охид олдоогүй нэвтрүүлгийн эхний дугаараар онцлон хүргэлээ. Хамгийн гол нь тус хэргийг удаашруулсан байж болзошгүй үйлдэл нь цагдаагийн алба хаагчид алга болсон бүсгүйн ар гэрт хандаж, “Цахим сүлжээнд зургийг нь тавихыг хориглосон”, “Камерын бичлэгийг прокурорын зөвшөөртөл гарна хэмээн огт шалгаж өгөөгүй байсаар устсан”, “Ар гэртээ огт холбогдоогүй” гэх мэт... Иймд бид Г.Үүрийнтуяагийн ар гэр болоод ажлын хамт олонтой уулзаж сурвалжилсан сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү.

ВИДЕО: