Эмгэнэл: СГЗ Л.Гаваасүрэн таалал төгсжээ

Эмгэнэл: СГЗ Л.Гаваасүрэн таалал төгсжээ

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа, “Соёлын гавьяат зүтгэлтэн”, яруу найрагч Л.Гаваасүрэн таалал төгсжээ.

Тэрээр 1973 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын эргүүлийн ротод цагдаа болж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Улмаар Цагдаагийн “Сүлд” чуулгыг  удирдан зохион байгуулж, олон шилдэг залуу уран бүтээлчдийг төрүүлж, “Ханьсахын жаргал”, "Бодолд өнжсөн" хайр зэрэг олон арван дууны шүлэг бичиж, үзэгчдийн мэлмий, сонорыг мялаасан юм. Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.