Д.Банди агсны хөшөөг Булган аймагт босголоо

Д.Банди агсны хөшөөг Булган аймагт босголоо

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, боксын спортын олон улсын хэмжээний мастер, академич, профессор Д.Бандийн хөшөөг Булган аймгийн биеийн тамир спортын ордоны өмнө босголоо. Хөшөөний нээлтэд Булган, Орхон аймгийн удирдлагууд Үндэсний олимпийн хороо болон боксын спортын зүтгэлтнүүд, Д.Банди агсны гэр бүлийнхний төлөөлөл оролцлоо.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:

Улсын шигшээ багийн тамирчин байхдаа олон тэмцээнд хамт явж байлаа. Банди багш шавь нараа эцэг шиг нь хайрлаж, зааж, зөвлөж, сургаж байсан. Тэр их нөр хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олон алдартай тамирчид төрөн гарсан билээ. Спортын зүтгэлтэн багшаараа бахархаж байна гэж хөшөөний нээлтийн ёслол дээр хэллээ.

Боксын спортын дасгалжуулагчаар 41 жил ажилласан Д.Банди агсан Монголын боксын шигшээ багийг удирдаж, “Бээжин-2008” олимпийн наадмаас алт, мөнгөн медальтан төрүүлж, Монголын боксын багт түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлсэн юм. Тэрээр Монголын бахархал болсон хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, Олон улсын хэмжээний болон  спортын мастер зэрэг 1200 гаруй цол зэрэгтэй тамирчдыг төрүүлсэн гавьяатай билээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө