А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцохоор Пуэрто Риког зорилоо

А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцохоор Пуэрто Риког зорилоо

"Дэлхийн Мисс-2021" тэмцээнд өрсөлдөх үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин оролцохоор сонгогдсон билээ. Энэ жилийн Дэлхий Мисс тэмцээн нь АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт 123 улсын мисс өрсөлдөнө. Тэрээр өнөөдөр АНУ-ын Пуэрто Риког зорьж байна.

А.Бөртэ-Үжин "Дэлхий дахины ухаалаг, энэрэнгүй, чадварлаг гоо бүсгүйчүүдтэй уулзаж, олон зүйлсийг хамтдаа суралцах тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээж байна. Дэлхий дахинд улсынхаа нэрийг өндөрт өргөж, Монголынхоо түүх, соёлыг таниулахын тулд би өөрийн чадлаар хичээх болно. Та бүхэн минь энэ хугацаанд хамт байж, намайг дэмжээрэй" хэмээжээ.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд англи, япон, герман, хятад хэлний мэдлэгтэй. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж байсан юм.