Төмөр зам дагуух иргэд, төмөр замчдыг дархлаа сэргээх вакцинд хамруулах тусгай галт тэрэг явна

Төмөр зам дагуух иргэд, төмөр замчдыг дархлаа сэргээх вакцинд хамруулах тусгай галт тэрэг явна

Энэ арваннэгдүгээр сарын 20-оос эхлэн УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор эмнэлгийн тусгай галт тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дахин хойт, урд шугам замд аялуулахаар болжээ.

Дархлаажуулах баг урд шугам замаас эхэлж ажиллах бөгөөд Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комернэти”, Синофарм /ВВIBP үйлдвэрийн “Cor V” ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн “Спутник-В” буюу “Гам Ковид Вак” вакцинуудаар дархлаа сэргээх нэмэлт тунгаар дархлаажуулах ажээ. Дархлаажуулах багт УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцож байна. Дархлаа сэргээх нэмэлт тун нь “КОВИД-19” халдварт цар тахлын  хүндрэлээс сэргийлэх, нас барах эрсдэлээс хамгаалж байгааг ДЭМБ зөвлөж байгаа аж.      




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө