Э.Дэлгэрмаа ДАШТ-ий 23 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртлээ

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий 23 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртлээ

Арваннэгдүгээр сарын 01-нд 23 хүртэлх насны чөлөөт бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотод эхэлсэн билээ.

Тэгвэл тус тэмцээнд манай улсаас 2 эмэгтэй, 5 эрэгтэй бөх зорьж оролцож байгаа бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Э.Дэлгэрмаа өчигдөр хүрэл медалийн төлөө Германы Софиа Шифльтэй барилдсан юм. Тэрбээр Софиа Шифлийг 13:0 оноогоор цэвэр ялснаар “U-23” ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирж байгаа юм.