ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ

ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ

Орос, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн даргад манай талаас Г.Сэрээнэндорж, Ц.Хүрэлбаатар, н.Даваасүрэн нарын хүмүүсийг санал болгосон ч ОХУ-ын тал дээрх хүмүүсийн зарим нь шаардлага хангахгүй хэмээн буцаасан гэх мэдээлэл бий.

Тэгвэл өдгөө Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаар томилох саналыг манай тал гаргаж, ОХУ руу тус саналаа явуулжээ. Харин Оросын тал энэ талаар хуралдаж тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж. Гэтэл тус томилгоог төмөр замчид эсэргүүцэж, шаардлагатай бол “ажил хаялт зарлана” гэдгээ дотоод группдээ мэдэгдэж эхэлсэн байна. Тодруулбал, Орос хэлгүй, төмөр замд нэг өдөр ч ажиллаж үзээгүй, Монгол Улсыг түлш, шатахуунгүй болгосон нөхрийг халаад УБТЗ-ийн даргаар томилох нь” зэргээр түүнийг шүүмжилж эхлээд байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө