Паралимпийн наадамд хамгийн их эмэгтэй тамирчид оролцож шинэ дээд амжилт тогтоов

Паралимпийн наадамд хамгийн их эмэгтэй тамирчид оролцож шинэ дээд амжилт тогтоов

Токио 2020 паралимпийн наадамд оролцох эмэгтэй тамирчдын тоогоор шинэ дээд амжилт тогтоожээ.

Тус наадам өчигдөр /2021.08.24/ эхэлсэн бөгөөд Токиод урьд өмнө нь байгаагүйгээр хамгийн том паралимпийн наадам болох гэж байгаа аж. Тус наадамд спортын 22 төрөлд 4403 тамирчин оролцохоор болсон бөгөөд өмнө нь Рио-2016 наадамд 4328 тамирчин өрсөлдөж байсан нь хамгийн их тамирчинтай паралимпийн наадам болж дээд амжилтаар бүртгэгдэж байжээ.

Энэ жил Токио 2020 наадам нь нийт тамирчдын тоогоор дээд амжилтыг эвдэхийн зэрэгцээ эмэгтэй тамирчдын тоо ч дээд хэмжээнд хүрсэн байна. Риогийн наадамд 1671 эмэгтэй тамирчин өрсөлдсөн бол харин энэ жил 1853 эмэгтэй байгаа бөгөөд энэ нь 10.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс энэхүү рекордын мэдээг сайшааж, “Токио 2020 паралимпийн наадамд урьд өмнө нь байгаагүй олон эмэгтэйчүүд өрсөлдөх болсон нь үнэхээр гайхалтай мэдээ бөгөөд тасралтгүй өсөлтийг хангахын тулд NPC болон ОУ-ын холбоодод маш их хэмжээний зээл авах шаардлагатай байна. Хэдийгээр бид жендерийн тэнцвэрт байдлын хувьд дутуу байгаа хэвээр хэдий ч Сидней 2000 Паралимпоос хойш тус наадамд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэнээр бид зөв чиглэл рүү явж байна” гэжээ.