Саид Моллай Германы иргэншилтэй болох талаар судалж, саяхан ХҮСЭЛТ гаргасан гэх мэдээлэл байна

Саид Моллай Германы иргэншилтэй болох талаар судалж, саяхан ХҮСЭЛТ гаргасан гэх мэдээлэл байна

“Токио 2020” зуны олимпийн наадамд жүдо бөхийн 81 кг жингийн барилдаанд манай улсын тамирчин Саид Моллай мөнгөн медаль хүртэж бахархам амжилт гаргасан. Бид түүнийг Молом хэмээн хайрлан дууддаг. 

-2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20-НД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШИЛ ОЛГОСОН-

Тэрбээр жүдо бөхийн 81 кг-ийн дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгддэг бөгөөд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хоёр хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль, Исламын орнуудын эв нэгдлийн наадмын аварга, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний хоёр алт, хоёр мөнгө, 9 хүрэл медалийн эзэн билээ. Иранд гадуурхагдан удаа дараа заналхийлүүлж, хүнд байдалд орсон тэрээр 2019 оны ДАШТ-ийн дараа эх орон руугаа бус Герман руу дүрвэжээ. Үүний дараа тун удалгүй Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргаж, түүнийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүлээн авч нааштайгаар шийдвэрлэсэн байдаг.

Сайед Моллайд 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын иргэншил олгосон. 

Тэрбээр "Токио 2020" зуны олимпийн наадмын дараа Монголд ирж хэсэг байгаад Гермен /ХБНГУ/ руу буцсан билээ. Харин тэрээр Германд очсоныхоо дараа хэвлэлд ярилцлага тодруулгадаа "Би гомдолтой байна. Хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Тэд нар хүрэл медаль авсан. Харин би мөнгөн медаль авсан шүү дээ. 

Монголд ирснээс хойш би арван хоног зочид буудалд байрлаж байна. Гэтэл төр засаг болон үндэсний олимпын хорооноос хэн ч ирж надтай уулзаагүй.

Ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй. М.Уранцэцэг болон Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг өгсөн ч надад юу ч өгөөгүйд харамсаж байна. Энэ наймдугаар сарын 13-нд Олимпод оролцож, медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзана гэсэн боловч би тэр өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч надруу залгаагүй, ямар ч мэдээлэл байгаагүй тул би их гомдсон. Надад автомашин бэлэглэсэн ч 2010 онд үйлдвэрлэсэн машин байсан. Энэ хангалттай бус" гэж мэдэгдсэн билээ. 

-ГЕРМАНЫ ИРГЭНШИЛТЭЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ГАРГАЖЭЭ-

Тэгвэл Сайд Моллай нь Монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргахаасаа өмнө Герман /ХБНГУ/улсын иргэншилтэй болох асуудлаар судалгаа хийж байсан гэх мэдээлэл байна. Харин Герман улсын хувьд дүрвэгчдийг хүлээн авах олон улсын конвенцид нэгдсэн ч иргэншил хүссэн хүсэлтийг урт хугацаанд, нухацтай судалдаг бөгөөд 2019 онд Саид Моллайг хүлээн авч амьдаруулсан шалтгаан нь энэ бололтой.

Тиймээс Саид Моллай олимпийн наадамд оролцохын тулд иргэншлийн асуудлаа яаравчилж Монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргасан гэх мэдээлэл байгаа юм.

Монгол Улсын хувьд иргэншлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэдэг байна. Тэгвэл Сайд Моллай саяхан Герман улсаас иргэншил хүссэн гэх албаныхны мэдээлэл ч байна.  Гэхдээ түүний "Токио 2020" олимпт гаргасан амжилт нь Монгол Улсын нэр дээр бүртгэгдэж үлдэх юм.