"Токио- 2021" олимпт амжилт гаргасан тамирчидтай энэ долоо хоногт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд уулзана

"Токио- 2021" олимпт амжилт гаргасан тамирчидтай энэ долоо хоногт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд уулзана

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар "Токио 2020" олимпийн оролцож амжилт гаргасан тамирчидтай энэ долоо хоногт уулзаж баяр хүргэхээр төлөвлөсөн талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш /2021.08.24/ тамирчдыг хүлээн авч уулзах аж. 

2021 оны Токиогийн олимпийн жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд зодоглосон Саид Моллай мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-т зодоглосон ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд зодоглосон  Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн. 

Монгол улсын Засгийн газрын хувьд энэ сарын 11-ны /2021.08.11/ өдрийн хуралдаанаараа Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан. 

Түүнээс гадна байрны асуудлыг олгохоор болсон гэх мэдээлэл бий. Тодруулбал, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хөрөнгө санхүүжилтыг шийдвэрлэж тамирчдад тус бүр байр өгөхөөр тохирсон гэж эх сурвалж мэдээлэв. Ингэхдээ Засгийн газрын албан ёсны тогтоол шийдвэргүйгээр тусад нь бэлдэхээр болжээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө