Ховд аймгийн иргэд Б.Болортуяад хоёр өрөө нийт ГУРВАН орон сууц бэлэглэжээ

Ховд аймгийн иргэд Б.Болортуяад хоёр өрөө нийт ГУРВАН орон сууц бэлэглэжээ

“Токио 2020” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн 53 кг-д  Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн. Иймд Б.Болортуяаг Ховд аймгийн засаг дарга, нутгийн зөвлөл зэрэг хүмүүс өнгөрөгч амралтын өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр хоёр өрөө нийт гурван орон сууц бэлэглэжээ.

Тухайлбал, Олимпоос хүрэл медаль авсан Б.Болортуяад Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав 2 өрөө байр, Булган сумын нутгийн зөвлөл 2 өрөө байр, МУ-ын хөдөлмөрийн баатар Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга,Таван богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан аавд нь 2 өрөө байр тус тус бэлэглэжээ.