Хэнтийд О.Эрдэнэбат, Увсад Б.Баянмөнх түрүүлжээ

Хэнтийд О.Эрдэнэбат, Увсад Б.Баянмөнх түрүүлжээ

Өчигдөр /2021.08.20/ Хэний болон Увс аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдааныг Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулж, болж өндөрлөсөн билээ. 

Тэгвэл Хэнтий аймагт Баян-Адарга сумын харьяат аймгийн харцага О.Эрдэнэбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол мөн тус сумын харьяат сумын заан Б.Түвшинтөгс үзүүрлэж, аймгийн заан цол хүртжээ. 

Харин Увс аймагт Тэс сумын харьяат аймгийн харцага Б.Баянмөнх түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Давст сумын харьяат аймгийн арслан Б.Сэр-Од үзүүрлэсэн байна. Шинээр цолны болзол хангасан бөхчүүдэд ирэх цагаан сараар цолыг нь олгох юм. 

 

 
   
   



Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө